Бидний үйлчилгээ

Soul Garden's image

Лекц хавсарсан бүлгийн засал

Хувиарт сэдвээр ойлголт, жишээ, арга техникийн богиносгосон лекцийн агуулгын хүрээнд бүлгийн ярилцлага, засал хийх.

Soul Garden's image

Ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө

Гэр бүл, төрөл бүрийн сэтгэлийн гэмтэл, хувь хүний хөгжил, удирдлагын сэтгэл зүй, бие хүний сэтгэл зүйн асуудлууд зэргээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ.

Soul Garden's image

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Санхүү, бизнес, хууль эрх зүйн асуудал таныг зовоож байвал бид мэргэжлийн зөвлөгөөгөөр хангана.

Soul Garden's image

Шаналалт сэтгэл зүй?

Soul Garden's image

Тэнцвэрт сэтгэл зүй?

Soul Garden's image

Сонголт танд өөрт байдаг.

Мэргэжилтнүүдийн Танилцуулга

Soul Garden's image

Г. Батханд

Көүч, Сургагч багш, Сэтгэл зүйч мэргэжилтэй. Багш, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлалын магистр, Көүч – ICF, Эерэг сэтгэл засал чиглэлээр мэргэшиж байгаа. Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө, эерэг сэтгэл засал болон ганцаарчилсан мэргэжлийн көүчинг, бүлгийн сургалт хавсарсан заслын үйлчилгээ үзүүлнэ. Өрх толгойлсон, олон хүүхэдтэй, ганц бие ээж нарт сэтгэл зүйн болоод хувь хүний хөгжлийн ганцаарчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй, мөн амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн ахлах ангийн хүүхдэд мэргэжил сонголтын асуудлаар үнэгүй көүчингийн үйлчилгээ үзүүлнэ.

Soul Garden's image

Д. Намуунбилэг

Гэр бүлийн сэтгэл зүйч МИП, ОХУ. Аналитик сэтгэл засалч PLAI, Шинэ Зеланд. Буддын гүн ухаанд суурилсан сэтгэл зүй, Нароба Институт. Нөхөн сэргээх иогийн багш, АУМ Иогийн сургууль. Бага насны сэтгэлийн гэмтэлтэй ажиллах сэтгэл засал. Хосын харилцааны зөвлөгөө, Сэтгэл хөдлөл дээр төвлөрсөн хосын сэтгэл засал. Уй гашуу, салалт, хагацалыг даван туулах арга замд хөтлөх сэтгэл засал. Психосоматик буюу сэтгэлзүйн гаралтай өвчин эмгэгийг илааршуулах нөхөн сэргээх иог хавсарсан сэтгэл засал. Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн зөвлөгөө. Зайлшгүй хэрэгцээтэй, амьдралын гарцгүй болсон мэт асуудалтай тулгарсан өсвөр настнуудад үнэ төлбөргүй ганцаарчилсан зөвлөгөө өгнө.

Soul Garden's image

Н. Мөнхзул

Хүүхдийн их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны боловсролын магистр, Сэтгэл зүйч. Эерэг сэтгэл заслын зөвлөх чиглэлээр мэргэшиж байгаа. Төрсний дараах сэтгэл гутралд өртсөн шинэ ээжүүдэд ганцаарчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй.

Soul Garden's image

Л. Батцэцэг

Худалдааны эдийн засагч, зах зээл судлаач мэргэжилтэй. Сэтгэл судлалын магистр. Танин мэдэхүй, хүмүүнлэгийн сэтгэл засал чиглэлээр мэргэшиж байгаа. Хувь хүний сэтгэл зүйн асуудлууд; Айдас түгшүүр, хагацал, гутрал ганцаардал, хүн хоорондын харилцаа гэх мэт, мөн гэр бүлийн харилцааны асуудлууд. Гэр бүлийн хүчирхийлэл, хардалт, айдас түгшүүртэй холбоотой асуудлаар ганцаарчилсан зөвлөгөө, үнэ төлбөргүй.

Soul Garden's image

П. Ундраа

Олон Улсын Эрх зүйч мэргэжил, Олон Улсын Эдийн Засгийн Харилцаа, Бизнесийн удирдлага, Сэтгэл зүйч мэргэшилтэй, байгууллагын менежмент, удирдах төвшиний 20(+) жилийн туршлагатай, аналитик сэтгэл зүйн чиглэлээр мэргэшиж байгаа. Бие хүний сэтгэл зүйн асуудлууд; Асрамжид байгаа хүний сэтгэл зүй; Уй гашуудал; Удирдлагын сэтгэл зүй, аналитик сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлнэ. Ганцаарчилсан зөвлөгөө өндөр настнууд, асрамжинд байгаа эсвэл эмчилгээгүй өвчтөнд үнэ төлбөргүй.